Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын төлөвлөгөөнд орсон хууль сурталчлах ажлын хүрээнд "НӨАТ"-ийн шинэчилсэн хуулийн сургалт боллоо.

2016-03-23

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.1 дэх заалт "Монгол Улсын Татварын багц хуулиуд хэрэгжихтэй холбоотой тухайн хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих" заалтын дагуу тус сумын Татварын хэлтсээс "НӨАТ"-ийн шинэчилсэн хуулийн сургалтыг 2016 оны 3 сарын 23-ны өдөр Залуучууд хөгжлийн төвд зохион байгууллаа. Тус сургалтанд Өмнөговь аймгийн Татварын хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Өмнөговь аймгийн бизнесийн зөвлөл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцсон байна. Мөн сумын бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%