Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Засаг Даргын Тамгын газрын үйлчилгээний чанар хүртээмжид Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих нь”тэтгэлгийн мэдээ

2016-03-28

Дундговь аймгийн Луус сумын ИТХ нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээний чанар хүртээмжид ИТХ-аас тавих хяналт” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 

Тэтгэлгийн хүрээнд ИТХ-ын Тэргүүлэгчдээс төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө, мэдээллийн цагийн хуваарь баталж, байгууллагуудад хүргүүлэн, дараах үйл ажиллагаануудыг явуулсан. 

1. Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлэхийн тулд санал асуулгууд явуулсан байна. Санал асуулгын дүн, иргэдийн болон ажилчдын санал дүгнэлтийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, ЗДТГ-ын ажилчдад танилцуулж, цаашид ямар арга  хэмжээ авч ажиллах тухай ярилцлага, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан байна. 

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн түвшинг тогтоохын тулд эхлээд Засаг Даргын Тамгын Газрын ажилчдын дунд санал асуулга явуулсан. Санал асуулгаар ЗДТГ-ын ажилчид өөрсдийгөө үнэлэхдээ ихэнх нь ЗДТГ-ын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдэд хангалттай хүргэж байгаа гэсэн бол цөөхөн хувь нь иргэдэд  үйлчилээг дунд зэрэг хүргэж байна гэж хариулсан байна. 

Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэг, ЗДТГазар болон соёлын төвүүд гэх мэт төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх иргэдээс авсан санал асуулгад доорх хүснэгтээс харахд цэцэрлэг төрийн үйлчилгээгээ сайн хүргэдэг гэж олон иргэд хариулсан бол ЗДТГазрыг төрийн үйлчилгээг сайн хүргэдэг гэж хамгийн цөөн санал  өгсөн байна. Өөрөөр хэлбэл ЗДТГазар нь төрийн үйлчилгээг дунд зэргийн явуулдаг гэж олонх хариулж, дүгнэсэн байна. 



ЗДТГ-ын ажичдын өөрсдийн санал асуулгаар удирдлагын түвшинд шийдвэр гаргадаг удирдлагууд өөриймсөг сэтгэлээр ажиллах, сум орон нутагт хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэг нэгээ дэмжин ажиллах, цаасаар бус бодит байдлаар дүгнэж байх, ажлын төлөвлөлт сайн биш байна гэх мэт санал, шүүмжлэлүүд гарсан бол хүний нөөцийн хувьд  төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын ур чадварыг сайжруулах,  хариуцлагатай байх, ажлын байран дээрх цаг ашиглалтыг сайжруулах менежмент хийх гэх мэт саналууд гарсан байна. 

                                                             ЗДТГ-ын ажилчдын саналууд :

Удирдлагын түвшинд

Хүний нөөцийн талаар

Иргэдийн оролцоо

Бусад

1.

Бодлого боловсруулах шаардлагатай байна.

Ажилчдаа чадваржуулах

Иргэд идэвхгүй, бүрэн хамрагддаггүй

Хог цэвэрлэх

2.

Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах

Цаг ашиглалтыг сайжруулах

Төрийн үйлчилгээ -ний мэдээлэл ил тод нээлттэй хүргэх

Уул уурхайн нөхөн сэргээлт хийх

3.

Хамтын ажиллагаа, нэгнээ дэмжиж ажиллах

Нутгийн боловсон хүчнийг дэмжиж ажиллах, шаардлагатай мэргэжлээр суралцахад нь дэмжлэг үзүүлж ажиллавал тогтвор суурьшил бий болж төрийн үйлчилгээ сайжирна.

Төслийн хүрээнд иргэдийг идэвхитэй ажиллуулах

 

Тандалтыг хангалттай түвшинд хийх

 

4.

Шийдвэр гаргадаг удирдлагууд өөриймсөг сэтгэлээр ажиллах

Хүн бүр ажилдаа хариуцлагатай байх

Малчдыг мэдээл-лээр бүрэн хүргэх

Төлөөлөгчдийг бүрэн хамруулах

5.

Боловсон хүчний бодлого барьж ажиллах, шаардлагатай мэргэжлээр     /тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ /

Өөрсдийн ажлаа хийх, хүнээс мэдээлэл цуглуулж ажлаа хийх өөрчлөх

 

 

Төслийг сайн хэрэгжүүлэх

 

6.

Цаасаар бус бодит байдлаар үнэлэх

Ёс зүй, ажлын чадварыг сайжруулах

 

 

7.

Ажлын төлөвлөлт хангалттай биш хийгддэг

Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх

 

 

8.

Зөвхөн багийн Засаг дарга нар төрийн мэдээлэл хүргэдэг

 

 

 

 



2. Тэтгэлгийн хүрээнд Иргэний танхимын үйл ажиллагааг, идэвхжүүлж, дараах ажлуудыг зохион байгуулсан байна. 


Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан иргэдэд мэдээлэл хүргэх ажилтанг ажиллуулж, Иргэний танхимаар Тамгын Газрын ажилчдад санал асуулгын тухай, зорилтот бүлгийн иргэдтэй амьдрах ухаан, ИТХ-д хэрэгжиж буй төслийн талаар танилцуулж, “KHURAL.MN сайтаас мэдээлэл авах тухай болон бичил уурхай эрхлэгчидтэй “Жоншны бичил уурхай”- н талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, удирдлагын шийдвэрүүдийг гаргах, санал уламжлах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж ажилласан.  


Мөн түүнчлэн ИТХ-ын ажлын алба нь “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагатай хамтран “Байгалийн нөөц ашиглалтанд талуудын оролцоо” сэдэвт сургалтыг 26 хүнд зохион байгууллаа. Сургалтын үеэр олон нийтийн оролцоо хандлага, сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, олон талт зөвлөлийн ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталсан болно. 


Иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж ямар байгаа тухай санал асуулгад иргэдийн оролцоо хангалттай бус байдаг гэдэг саналууд дээр тулгуурлан иргэдий оролцоог нэмэгдүүлэх зорилгоор, тэднийг идэвхжүүлэх уралдаан, тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэр үеэр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, иргэдэд мэдээлэл өгөх ажлуудыг давхар явуулсан.


“Мэдээлэл-2015 ” аялах хавтсыг айл өрх гэрүүдээр явуулж, ИТХ-аас 2015 онд хийсэн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, мэдээлэл авах мэдээллийн цагийн хуваарийг танилцуулсан байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%