Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НОМГОН СУМ: НҮБ-ын яаралтай техник туслалцааны төсөлд 50 өрх хамрагдана.

2016-03-30

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас өвөлжилт, хаваржилт  хүндэрч мал аж ахуйн үйлдвэрлэлд онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор ХХААЯ-ны хүсэлтийн дагуу яаралтай техник туслалцааны төсөлд Номгон сум хамрагдахаар болсон байна.
 Энд 2015 оны мал тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош малтай байсан, оны эхний нийт мал сүргийн 20 ба түүнээс дээш хувь нь хорогдсон, олон улсын болон орон нутгийн ямар нэг байгууллагын хүмүүнлэгийн тусоамжинд огт хамрагдаагүй 50 өрхийг хамруулж өвс, хивэг, хүнсний гурилын туслалцаа үзүүлэх юм байна.
ИТХ-ын 2016.03.30-ны өдрийн хурлаар журмын дагуу дээрх төсөлд хамрагдах 50 өрхийн нэрсийг батлах гэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%