Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Дундговь аймгийн Хулд сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ) “Байнгын ажиллагаатай иргэний танхимын үйл ажиллагааг дэмжих” сэдэвт тэтгэлгийг хэрэгжүүлжээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, хурлаас гарч байгаа бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 90,9 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн 2015 онд Иргэний танхимын байрыг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, бэхжүүлэхээр гэрээт ажилтанг 2 сарын хугацаатайгаар ажиллуулан, аймаг, сумын цаашлаад улс орны хэмжээний мэдээллийг цаг тухайд нь иргэдэд хүргэж, тэдний санал хүсэлтийг холбогдох хүмүүс төрийн байгууллагуудад хүргэж ажилласан нь олны талархлыг хүлээж, цаашид тогтмол ажилтантай байлгахаар сумын ИТХ-аас шийдвэрлэжээ.
Төрийн үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг 150 өрхөөс авахад, санал асуулгад оролцогчдоос дараах саналууд:хамгийн их хувийг эзэлсэн байна.

- Мэдээллийн хомс байдал
- Өргөн хэрэглээний барааны үнэ өсөлт
- Цалин тэтгэвэр өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй
- Төрийн албан хаагчдад ажил хөөцөлдсөнийн төлөө мөнгө өгдөг
Иргэдээс гарсан 50 гаруй саналыг УИХ-д болон аймаг, сумын холбогдох ажилтнуудад хүргэжээ. Холбогдох газрууд саналын 30 гаруй хувьд хариу өгч, 50 гаруй хувийг нь холбогдох байгууллагад шийдүүлэхээр шилжүүлсэн, 20 гаруй хувь шийдэгдэх шатандаа байгаа ажээ.
Төрийн үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийн талаарх судалгааг жилд 2 удаа хийж байхаар ИТХ, ЗДТГ-ын ажлын төлөвлөгөөнд оруулан, төрийн албан хаагч нарын ажлыг дүгнэхдээ харгалзан ажиллаж байх шийдвэр гарсан нь энэ тэтгэлэг хэрэгжсэний бодит үр дүн юм.
Дундговь аймгийн Хулд суманд олон бичил уурхайчин иргэд байдаг. Иргэдээс гаргасан санал хүсэлтийн дагуу “Бичил уурхайн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэгт 400 гаруй бичил уурхайчид, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид мэргэжлийн албад оролцсон.
Байгалийн баялагийг нийтээр тэгш хүртэх зарчмыг үндэслэн хэлэлцүүлгээс “Хулдын хувь хишиг” хоршоо байгуулан байгалийн баялагийг нийтээрээ тэгш хүртэх, шударга гарцыг олноороо шийдвэрлэсэн. Ингэснээр аймаг болон сумын шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болж зөв шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн төдийгүй “Бичил уурхайн тухай” сумын ИТХ-аас тогтоол гаргасан байна.
Мөн шинэ залуу малчдын дунд сургалт зөвөлгөөн зохион байгуулан, залуу малчдын талаар суманд баримтлах бодлогын чиглэл гарган, “Шинэ залуу малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг шинээр боловсруулсан аж.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зорилтод бүлгийн иргэдийн дунд сургалт явуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ыг байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хөдөлмөрлөж болох талаар ойлголтыг сургалтуудын үеэр олж авсан.
Үүрэн телефоны компанитай гэрээ байгуулан ажилласнаар 250 иргэнд цаг агаарын мэдээллийн хамт сумын цаг үеийн мэдээллийн хамт хүргэхээр болж, төсөл хэрэгжих хугацаанд хоёр удаа мэдээллийг хүргэсэн зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.