Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Иргэний танхимын үйл ажиллагааг нээлттэй, тогтвортой болгох нь" тэтгэлэг

2016-04-05

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ нь “Иргэний танхимын үйл ажиллагааг нээлттэй, тогтвортой болгох” тэтгэлэгт хөтөлбөрийг  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”  хүрээнд 2015 онд  хэрэгжүүлсэн.
Энэхүү тэтгэлгийн үндсэн зорилго нь Иргэний танхимын талаарх иргэдийн ойлголт хандлагыг дээшлүүлэх, сумын иргэний танхимын тогтвортой байнгын ажиллагааг хангах, Иргэний танхимын үйл ажиллагаанд иргэдийн оролцох байдалд ахиц гаргах, идэвхжүүлэх, иргэдэд цаг үеийн мэдээлэл хүргэх, мэдээлэл солилцох, иргэдийн хүсэл сонирхол, сум орон нутгийн тулгамдсан асуудлуудыг тодруулж улмаар холбогдох арга хэмжээ шийдлийг цаг тухайд нь авах, уламжлах, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйлчилгээнд тусгах гэх мэт байлаа.
Иргэний танхимын нээлттэй нөхцөл байдал, тогтвортой байнгын үйл ажиллагааны гол онцлог нь  Иргэний танхимыг “явуулын ” хэлбэрээр ажиллуулах явдал юм.
“Иргэдийн танхим-Иргэдийн оролцоо”, ”Иргэдийн бүтээлч оролцоо” сэдэвт хэлэлцүүлгүүдийг ОНХС-ийн тухай ойлголт, мэдээлэл өгөх болон сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, холбогдох шийдэл гаргах чиглэлүүдээр сумын албан байгууллагын ажиллагсад болон 12 багийн иргэдийн дунд зохион байгуулсан.  Хэлэлцүүлэгт 430 гаруй иргэд хамрагдсан.
Дээрх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдэд сайн сайхан нийгэм, сайн засаглал, иргэдийн бүтээлч оролцоо, нийгмийн хариуцлагын тухай ойлголтуудыг цогц байдлаар өгч, тэдгээрийг бий болгоход иргэдийн өөрсдийн оролцоо ямар чухал болохыг таниулан мэдүүлэхийг  мөн зорьсон.


                                 
          

БҮТЭЭЛЧ ОРОЛЦОО:  асуудлын гол үндсийг хамтын хүчээр тодорхойлох ажлыг идэвхжүүлж, мэдээлэл солилцоо болон харилцааны шинж чанарт ахиц гаргаж, эерэг хандлага бий болдог.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: Зохион байгуулалттай, чадваржсан иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн эрхийг хамгаалахын  төлөө төрийн үйл ажиллагаанд бүтэээлчээр оролцож , үр дүнг нь хянах үйл явц юм.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв, өрхийн эмнэлэг,  боловсролын байгууллагуудын  ажиллагсад болон багийн иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгүүдээр иргэд дээрх ойлголтуудтай болохын зэрэгцээ бүлгээр ажиллаж, дараах ур чадваруудыг эзэмшсэн.
• Хамтын үйл ажиллагаанд суралцахуй
• Тулгамдаж буй асуудлаа тодорхойлох
• Хэлэлцэх асуудлаа нийтээр хүлээн зөвшөөрч тогтох чадвар /эрэмбэлэх/
• Асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргах

Ийнхүү явуулын Иргэний танхимаар иргэдэд хэлэлцүүлгүүдийг явуулснаар Иргэний танхимын талаарх ойлголт, мэдлэгт  эерэг хандлага бий болж, тэдний нийгмийн идэвх оролцоонд ахиц гарсан бөгөөд иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын үйл ажиллагаа өрнөж, цаашид нийгмийн сайн сайхны төлөөх чиг хандлагатай олон нийтийн байгуулага бий болох эхлэл тавигдаж байна.

Явуулын иргэний танхимыгбайнгын тогтвортой үйл ажиллагаагаа хангаж, иргэдийн санал бодлыг сонсч, тэдний шийдвэр гарах түвшинд оролцох боломжийг улам өргөтгөн хангахын тулд бид цаашид дараах зүйлүүдэд анхааран ажиллах хэрэгтэй.
• Эргэх холбоо -цаг алдалгүй хариу хүргүүлэх, мэдээлэл өгөх, авсан арга хэмжээгээ хүргүүлэх, web site ашиглах
• Хамтын ажиллагаа -оролцоо, санаачлагад тулгуурласан  байх
• Сэдэвчилсэн хэлэлцүүлэг -тухайн орон зай - цаг үе - тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх
• Нөлөөллийн арга хэмжээ - ялангуяа орон нутгийн түвшинд нөлөөллийн үйл ажиллагаануудыг өргөн хүрээтэй явуулах


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%