Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймаг нийслэлтэй адилхан үнээр интернэтийн үйлчилгээ авдаг боллоо.

2016-04-06

       Сар бүрийн эхэнд ЗГХЭГ-аас аймгуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, чиглэл өгдөг уламжлалын дагуу өнөөдөр ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ны ТУЗ-ийн дарга П.Маргад-эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Зам тээврийн яамны авто замын газрын дарга нар болон бусад албаны хүмүүс бүх аймгийн удирдлагууд болон орон нутаг дахь харилцаа холбооны газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Цахим хурлаар

1. Орон нутагт ижил үнэ тарифаар интернетийн үйлчилгээг хүргэх

2. 4 сарын 18-нд орон даяар замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай гэсэн 2 асуудлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

         Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээ байдаг ч үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа юм. Энэ нь орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүрэлцээгүй бөгөө энэ дагуу орон нутгийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрд 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатай гүйцэтгээд байгаа ажээ. Энэ оны 3-р сарын 15-аас өргөтгөсөн сүлжээнд 16-н аймаг холбогдоод байсан ба үлдсэн 5-н аймгийг 4 сарын 1-нд холбосноор 21 аймагт интернэтийг “Ижил үнэ –тэгш хурд”-аар хүргэж эхлээд байна.

    Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшилж. Мөн байршлаас үл хамааран үнэ ижил байх, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдэж байна.

Өмнөх хурд буюу орон нутагт хамгийн дээд хурд болох 300kbps хурдтай интернет ашиглаж байгаа тохиолдолд гурван минутын урттай видео бичлэгийг бүрэн уншиж дуусахын тулд 270 секунд зарцуулдаг байсан бол одоо 80 секунд зарцуулах аж.

 

        Сүлжээ компаниас интернетийн үйлчилгээ авдаг хувь болон албан хэрэглэгчид энэ сарын 11-ээс үйлчилгээ авч буй компаниудтайгаа гэрээгээ шинэчлэн байгуулах хэрэгтэй юм. Ингэснээр хувь болон албан байгууллагын хэрэглэгч нар урьд нь авдаг байсан үнээрээ 2 дахин хурдан интернетийн багц авах эсвэл хурдаа нэмэхгүйгээр төлбөрөө хоёр дахин хямдруулах боломж нээгдэж байгаа юм байна.


аймгийн ИТХ-ын ажлын албан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%