Увс аймгийн Тариалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай төлөвлөгөөний тухай” тогтоол гарган, 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилон ажиллуулсан байна.
Тэтгэлгийн багийн гишүүд, ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, байгууллагуудын дарга эрхлэгч нар, багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт ярилцлага хийж, тэтгэлгийн тухай мэдээллийг хүргэж, санал солилцжээ.
Сумын иргэдийн дунд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа шийдвэрт иргэдийн санал тусч байгаа эсэхэд болон иргэний танхимын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор хөндлөнгийн баг байгуулан мониторинг хийлгэсэн байна.
Сумын иргэдийн дунд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа шийдвэрт иргэдийн санал тусч байгаа эсэхэд болон иргэний танхимын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор хөндлөнгийн баг байгуулан мониторинг хийлгэсэн байна.
Увс аймгийн Тариалан сумын нийт өрхийн 60% буюу 550 өрхөөс авсан санал асуулгын дүнгээс иргэдийн дунд хурлын байгууллагын үйл ажиллагааны тухай ойлголт, мэдээлэл хүргэх хэрэгтэй байгаа нь харагдсан байна. Санал асуулгад үндэслэн “Бид саналаа дэвшүүлдэг, шийддэг, үр дүнгээ сонсдог” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.
Мөн иргэний танхимын жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулжээ. Сумын төвийн болон хөдөөгийн 6 багт иргэний танхимаар болон хэсэгчилсэн байдлаар газар дээр нь очиж, ИТХ-ын үйл ажиллагааны тухай танилцуулга хийж, хурлаас гарч буй бодлого, шийдвэрт иргэд саналаа тусгах боломжийн тухай уулзалтыг зохион байгуулан, нийт 212 иргэнийг хамруулжээ. Явуулын иргэний танхим ажиллуулсан нь иргэдийн талархлыг хүлээж, иргэдийн идэвхи оролцоо сайжирсан сайн үр дүнг бий болгожээ.
Тэтгэлгийн хүрээнд иргэдийн санал санаачлагыг үндэслэн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах” аргачлалыг боловсруулан, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан байна.