Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЕХ-ны сургалт боллоо

2016-04-11

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулж байгаа бөгөөд манай аймгийн байнгын бус сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр аймгийн “Ойрад” ХДТ болон аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулагдлаа.

СЕХ-ны ахлах шинжээч Нямсүрэн, Мэдээлэл технологийн төвийн инженер Х.Баясгалан, СЕХ-ны ажлын албаны мэргэжилтэн Билгүүн нар.

  1. Сонгуулийн тухай хууль
  2. Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  3. Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  4. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл
  5. Сонгуулийн сурталчилгаа
  6. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас
  7. Сонгогчдын санал авах ажиллагаа
  8. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан  шийдвэрлэх харъяалал
  9. Сонгуулийн автоматжуулсан систем зэрэг сэдвүүдээр танилцуулга мэдээлэл өгч сургалтанд хамрагдсан хүмүүст сертификат гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%