Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тува улсын Дээд хурал /Парламентын/ дарга К. Даваа мэндчилгээ дэвшүүллээ.

2016-04-12

Хүндэт ноён Чимэд!

 

Тува улсын Дээд хурлын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, Улаангом хотын сурагчдын дунд "Би орос хэлэнд дуртай" уралдаан тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд Тува улсын Дээд хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Мөн түүнчлэн Увс аймагт орос хэлний сургалтыг хөгжүүлэх, хэвээр үлдээх талаар дэмжин ажиллаж байгаад тусгайлан талархаж байна.

 

Тува улсын Дээд хурлын хувьд ийм арга хэмжээг танай хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаад бид баяртай байгаа бөгөөд энэ нь нэр төрийн хэрэг юм.

 

Тува улс ба Увс аймгийн харилцааг түүх соёл нэгтэй өвөг дээдэстэй, тува монголын ард түмний олон зуун жилийн сайн хөршийн найрсаг харилцаа холбож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэхүү холбоо нь манай ард иргэдийн сайн сайхан амьдралд эерэгээр тусгалаа олж жил ирэх тусам улам бэхжих болтугай.

 

Бид хурал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, спорт, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт багагүй туршлага хуримтлууллаа. Мөн түүнчлэн боловсрол болон соёлын салбарт хамтын ажиллагааг тогтмол үр дүнтэй өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний томоохон гол зорилтын нэг юм.

 

Танд чинь сэтгэлээсээ эрүүл энх, сайн сайхан, амжилтыг хүс, Увс аймгийн ард түмэнд хөгжил дэвшлийг хүсье.

 

  Хүндэтгэсэн, Тува улсын Дээд хурал /Парламентын/ дарга К. Даваа

 

Уважаемый господин Чимэд!

 

Позвольте от имени Верховного Хурала (парламента) Республики Тыва поблагодарить Вас за теплый прием делегации Верховного Хурала (парламента) Республики Тыва и оказанную поддержку в организации интеллектуальной игры «Я люблю русский язык» для школьников г. Улангом! Отдельные слова благодарности примите за поддержку в сохранении и развитии русского языка на территории Увс аймака.

Для Верховного Хурала огромная радость и большая честь проводить подобные

мероприятия для ваших детей. Отрадно отметить, что сегодня Республику Тыва и Увс аймак Монголии связывают вековые узы добрососедства и сотрудничества, основанные на общности истории, предков, культуры и обычаев тувинского и монгольского народов. Эти связи крепнут с каждым годом, позитивно отражаясь на благосостоянии наших жителей.

Мы накопили большой опыт сотрудничества в экономике, спорте, предпринимательстве, межпарламентском взаимодействии. Выражаю надежду, что также устойчиво и эффективно будет развиваться сотрудничество в сфере

образования и культуры. Дальнейшее развитие многостороннего взаимодействия является одной из наших главных задач. От всей души желаю Вам крепкого здоровья, благополучия, дальнейших успехов, а жителям Увс аймака – мира и

процветания!

 

С уважением, Председатель Верховного Хурала (парламента)

Республики Тыва К. Даваа

 

С уважением, комитет Верховного Хурала (парламента) Республики Тыва по социальной политике

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%