Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн төлөвлөлтийн семинар боллоо.

2016-04-18

2016 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улсад Нийгмийн Эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн төлөвлөлтийн семинарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэд, ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцсон билээ.

“Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төсөл” гэдэг нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр “Эрүүл мэнд”, “Боловсрол”-ын салбарт хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилт нь 3 сая америк доллар бөгөөд төсөл 2015-2019 оны хооронд хэрэгжих ба 10-н аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжихээр сонгогдсон ба Увс аймаг уг төслийг хэрэгжүүлэх  зорилтот бүлгээр сонгогдсон байна.

Нийгмийн Эгэх хариуцлах гэдэг нь иргэн, иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрд хариуцлага тооцохыг хэлэх бөгөөд төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд зэрэг оролцогч талуудын хариуцан тайлагнах, хариуцлага тооцох үйл явцтай холбогдох бүхий л үйл ажиллагааг хамааруулдаг.

Удахгүй сургалт болон төслийн талаар холбогдох байгууллагад мэдээлэл хийх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%