Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Иргэний оролцооны чиглэлээр “Иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” тэтгэлгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүллээ.
Сумын ИТХ-аас энэхүү тэтгэлгийн хэрэгжүүлэх дараах үндэслэл, шалтгаан байлаа.
• Сумын ИТХ-аас НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж байгаа үр дүн багатай
• Орон нутагт НӨУБ-аас бодлого боловсруулах шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах түвшинд иргэдийн оролцоо хангалтгүй
• Иргэдийн оролцооны талаар мэдлэг дутмаг
• Хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй
• ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллийн үйл ажиллагаа, иргэдтэйгээ харилцан холбоотой ажиллах байдал сул
• ИТХ-ын төлөөлөгчийн ажил тайлагналт, хариуцлагын тогтолцоо бараг байхгүй
Иймд сумын ИТХ-аас тэтгэлгийн хүрээнд багуудад Иргэний оролцооны танхим байгуулах, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх үнэлгээний журам, маягт боловсруулах болон сум, багийн хэмжээнд тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх зорилгоор энэхүү тэтгэлгийг хэрэгжүүлсэн юм.
Иргэний оролцооны танхим байгуулах
Сумын 5 багийн 335 өрхөөөс санал асуулга авч НӨУБ-аас бодлого боловсруулах шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах түвшинд иргэдийн оролцоо нэмэгдүүлэх хамгийн сайн арга замын талаар асуухад судалгаанд оролцсон иргэдийн 90% нь Багт “Иргэний оролцооны танхим” байгуулах санал санаачилгыг дэмжсэн.
Энэ санал, санаачилгыг дагуу 5 багийн Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын ажлын байрыг түшиглэн багуудын төвийн байранд “Иргэний оролцооны танхим”, сайн дурын Иргэний зөвлөл байгуулах, танхимын үйл ажиллагааны болон Иргэний зөвлөлийн гишүүдийн баримтлан ажиллах журмыг боловсруулах ажлыг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулан багуудын ИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна.
Багуудын Иргэний оролцооны танхимыг ажиллуулахад шаардлагатай эд хогшил, техник хэрэгсэлтэй болгох хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгах багийн ИНХ-ын шийдвэрийг сумын ИТХ болон Засаг даргад хүргүүлэн, 2016 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх санал санаачилгыг гарган ажиллаж байгаа юм байна.
Ийнхүү баг бүрт байгуулагдсан Иргэний зөвлөлийн гишүүдийг идэвхжүүлэх, чадавхжуулах зорилгоор 2015 оны 11-р сарын 16-ны өдөр "Иргэний оролцооны идэвхжүүлэгч бэлтгэх” сургалтыг 30 гаруй иргэнд зохион байгуулсан. Уг сургалтыг "Иргэний оролцоо" болон "Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо, хяналтыг дээшлүүлэх нь" сэдвээр Улс Төрийн Боловсролын Академи Төрийн бус байгууллагын захирал Ц.Дагийсүрэн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж нар явууллаа.
Мөн багуудын Иргэний оролцооны танхимыг хаягжуулж, иргэдээс санал авах “санал хүсэлтийн хайрцаг”-ыг ажиллуулж, иргэний оролцооны танхимын болон Иргэний зөвлөлийн гишүүдийн баримтлан ажиллаж журмыг боловсруулан, самбарт байрлуулан тавьлаа.
Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх үнэлгээний журам, маягт боловсруулах
Тэтгэлгийн хүрээнд хийсэн дараагийн ажил бол сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх журам маягт боловсруулах явдал байлаа. Иймээс 2015 оны 11-р сарын 03-наас 13-ны өдрийн хооронд 5 багийн иргэдийн дунд “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлэхэд иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт 320 гаруй иргэн оролцож 60 гаруй иргэн саналаа хэлсэн.
Мөн багийн Иргэний зөвлөлийн гишүүдийн дунд 2015 оны 11-р сарын 16-ны өдөр “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх журам, маягтын төслийг сайжруулах нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахад 30 иргэн оролцсоноос 10 орчим иргэн санал бодлоо хэлсэн бөгөөд түүнийг нь уг журмын төсөлд тусгасан болно.
Ийнхүү 5 багийн ИНХ-ын хуралдаанд “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журам, маягт боловсруулж батлуулах асуудлыг дэмжих эсэх талаар санал оруулж хэлэлцүүлэхэд багуудын ИНХ-д оролцсон иргэд 100% санал нэгтэй дэмжсэн бол иргэдийн санал, санаачилгын дагуу 2015 оны 11 сарын 17-ны өдөр хуралдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 11 дүгээр хуралдаанаар “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх, журам, маягт”-ын төслийг хэлэлцүүлэн, хуралд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батласан.
Энэхүү журам нь хурлын сайн туршлага болж, ИТХ-ын нэгдсэн цахим хуудсанд тавигдсан бөгөөд та бүхэн www.khural.mn цахим хуудасны http://www.khural.mn/n/tfryn линкээр орж, журмыг дэлгэрэнгүйгээр танилцаж болно.
Тэтгэлгийн хүрээнд мөн “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журам, маягт”-ын загварыг самбар хэлбэрээр хийлгэж, баг тус бүрийн Иргэний оролцооны танхимд байрлуулж, иргэдэд сурталчлан таниулахын зэрэгцээ Иргэний зөвлөлийн гишүүдэд журмын талаар сургалт явуулж, арга зүйгээр ханган, гарын авлага бэлтгэн тараан өгсөн.
Мөн айл өрх бүрт тухайн багийн ИНХ-аас баталсан “Иргэний оролцооны танхим”-ын болон Иргэний зөвлөлийн гишүүдийн баримтлан ажиллах журам, сумын ИТХ-аас баталсан “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журам”-ыг холбогдох хууль, эрх зүйн материалын хамт товхимол болгон хэвлүүлж, тараах замаар журмын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлуудыг хийж байна.
Сум, багийн хэмжээнд тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх
Сумын ИТХ-аас 5 багийн 300 гаруй иргэдээс сум, багийн хэмжээнд тулгамдсан асуудлаар санал асуулт авахад, 31 иргэн давхардсан тоогоор 100 гаруй асуудлаар санал ирүүлсэн байна. Үүнийг нэгтгэн дүгнэж, ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн, холбогдох хүмүүст хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн хэрэгжилт, үр дүнгийн талаар иргэдэд хариуг нь ИНХ, багийн Иргэний оролцооны танхим, Иргэний зөвлөлийн гишүүд, ИТХ-ын цахим хуудас, мэдээллийн самбараар мэдээлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Сумын ИТХ-аас Иргэний оролцооны энэхүү тэтгэлгийн хэрэгжилтийн ил тод байдалд иргэний оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилго тавин ажилласан нь маш чухал, онцлох зүйл байлаа.
Төмөрбулаг сумын ИТХ нь орон нутагт Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааны бас нэг гол арга зам бол зохион байгуулж байгаа ажил, үйл ажиллагаа, төсөв хөрөнгийг иргэдийн өмнө ил тод нээлттэй танилцуулж, иргэдийн санал, санаачилга дэмжлэг, хяналтын тогтолцоог бий болгож, оролцоог дээшлүүлэх нь чухал гэж үзэн, тэтгэлгийг хэрэгжүүлсэн байна.
Ийнхүү тэтгэлгийн хүрээнд энэ чиглэлээр дараах ажлуудыг сайн туршлага болохуйцаар санаачлан ажилласан байна.

- Төслийн үйл ажиллагаа нь иргэдээс хэрэгжүүлэх ажлаа асууж тэдний гаргасан санал, санаачилгыг ажил болгож хэрэгжүүлснээр өөрөө сайн туршлага болсон.
- Төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ажил, хариуцах эзэн, хэрэгжүүлэх хугацаа, зарцуулах төсөв, хүрэх үр дүнг тусгасан төлөвлөгөөг өрх бүрт хүргэж, ил тод нээлттэй, иргэний хяналт, оролцоотой хэрэгжүүлж байгаа нь энэхүү төсөл нь өөрөө иргэний оролцооны сайн туршлагын нэг болсон байна.
- Төслийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлуудыг ИТХ-ын цахим хуудсаар тухай бүр нь мэдээлж, товхимол болгон иргэдэд хүргэх, хэрэгжүүлсэн бүх үйл ажиллагаа, зарцуулсан төсөв зардал, хүрэх дүн, ач холбогдлыг эмтхэтгэн товхимол болгон хэвлүүлж баг тус бүрийн “Иргэний оролцооны танхимд”-аар, иргэдэд танилцуулагдах ажлыг хэрэгжүүлснээр иргэний оролцоо, ил тод байдлын туршлага болж байгаа юм байна.
- Орон нутагт шууд болон төлөөллийн ардчилал хөгжих боломж дээшилсэн.
- НӨУБ-ын шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцох оролцоо, хяналт сайжирч байна.
- Мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдээлэл авах боломж дээшилж нэмэгдэж байна.
- Иргэний оролцооны хандлага төлөвших хандлагууд бий болж байна.
- ИТХ-ын төлөөлөгчдийн хуулиар олгогдсон эрхийн хэрэгжилт, хариуцлагын тогтолцоо сайжрах байдал бий болж, төлөөллийн ардчилал хөгжих боломж дээшилсэн.
- Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхи бэхжин төлөвшихөд мөн үр дүн, ач холбогдол өгсөн.
- Орон нутгийн хөгжил, дэвшил, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоо, санал санаачилга идэвхжсэн.
- Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслийн нэгжийг “Иргэний оролцоо” төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь орон нутагт үр дүн, ач холбогдолтой арга хэмжээ болж, сайн туршлага болохуйц ажил болсон гэж дүгнэж байна.
- Тус тэтгэлэгт хөтөлбөрөөс гарсан сайн туршлагуудыг Монгол Улсын хэмжээнд НӨУБ-ууд авч хэрэгжүүлэх, ажил болгох талаар төсөл хэрэгжүүлсэн аймаг, сумын НӨУБ-ын ажилтнуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг НӨУБ-ын үйл ажиллагааг хөгжүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр болон судалгаа шинжилгээний ажлуудыг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
- Сайн туршлага, шинэ санал, санаачилга ажил болж хэрэгжүүлсэн ажлуудыг цаашид улам сайжруулан үр дүнд хүрч байгаа аймаг, сумдын НӨУБ-уудыг дэмжин ажиллах. Цахим болон мэдээллийн бусад арга, хэрэгслээр сурталчлан таниулах.
- НӨУБ-ын чадавхыг бэхжүүлэх талаар аймаг сумдын иргэдийн дунд нээлттэй эрдэм шинжилгээний болон судлаач, НӨУБ-ын ажилтнуудын дунд илтгэл, нийтлэл, эссэ бичлэг, судалгаа шинжилгээний чиглэлийн уралдааныг зохион байгуулах.
- Хавсралт: 1.Төслийн багийн бүрэлдэхүүний иргэдээс санал авч ажилласан ажлын товч тайлан болон санал асуулгыг хуудасны дүн, Хуудасны тоо: 6 ширхэг
- “Иргэний танхим жиллуулж, зөвлөл байгуулах тухай” 2-р багийн ИНХ-ын 2015.11.02-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хуудасны тоо 5 ширхэг, 3-р багийн ИНХ-ын 2015.11.04-ний өдрийн 01 дүгээр тогтоол, хуудасны тоо 5 ширхэг, 4-р багийн ИНХ-ын 2015.11.06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хуудасны тоо 5 ширхэг, 1-р багийн ИНХ-ын 2015.11.09-ний өдрийн 03 дугаар тогтоол, хуудасны тоо 5 ширхэг, 5-р багийн ИНХ-ын 2015.11.13-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хуудасны тоо 5 ширхэг
- “Төсөл дэмжих тухай” 2-р багийн ИНХ-ын 2015.11.02-ны өдрийн 02 дугаар тогтоол, хуудасны тоо 1 ширхэг, 3-р багийн 2015.11.04-ний өдрийн 02 дугаар тогтоол, хуудасны тоо 1 ширхэг, 4-р багийн ИНХ-ын 2015.11.06-ны өдрийн 02 дугаар тогтоол, хуудасны тоо 1 ширхэг, 1-р багийн ИНХ-ын 2015.11.11-ны өдрийн 04 дүгээр тогтоол, хуудасны тоо 1 ширхэг, , 5-р багийн ИНХ-ын 2015.11.13-ны өдрийн 02 дугаар тогтоол, хуудасны тоо 1 ширхэг
- “Журам батлах тухай” сумын ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоол, хуудасны тоо 6 ширхэг
- Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг .tumurbulag.khovsgol.khural.mn сайт цахим хуудасны ИТХ-ын тогтоол, ИНХ-ын тогтоол, мэдээлэл, иргэний оролцоо цэсэнд тухай бүр нь байршуулан мэдээлэн, нийтэлж байна.