Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт хүрэлцэн ирлээ.

2016-04-21

Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг Увс аймгийн төв Улаангомд ажиллаж байна. Ерөнхий сайдын Увс аймагт хийж буй томилолт Маршал Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр эхлэлээ. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзаж, Увс аймгийн цаг үеийн асуудлаар ярилцаад аймгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажилтай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм байна.

Eрөнхий сайдтай цуг Зам тээврийн сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Сангийн яамны газрын дарга С.Наранцогт, ХМОНХА-ны дарга Б.Цээпэл, АТҮТ-ийн тээврийн газрын дарга Ж.Энхбат, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, Зам тээврийн яамны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржханд, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержан, Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар болон бусад албаны хүмүүс ирсэн байна.


Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%