Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

2016-04-22

2016 оны 04-р сарын 21-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Сангийн яамны газрын дарга С.Наранцогт, ХМОНХА-ны дарга Б.Цээпэл, АТҮТ-ийн тээврийн газрын дарга Ж.Энхбат, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, Зам тээврийн яамны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржханд, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержан, Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар болон бусад албаны хүмүүс ирсэн Увс аймагт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд үүний дараагаар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад цаг үеийн ажил байдлаа танилцууллаа.

Тэрээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.  Тус тасаг 44 ортойгоос энэ үеэр 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Жилд давхардсан тоогоор 1600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Хүүхдийн тасаг сахиуртай байдгаараа бусдаас ялгаатай, тиймээс орны хүрэлцээ хангалтгүй байдаг гэдгийг Нэгдсэн эмнэлэгийн дарга Ц.Алимаа танилцуулаад Нэгдсэн эмнэлгийнхээ хашаанд 20 ортой өргөтгөл барихаар төслөө хийсэн, 500 орчим сая төгрөг шаардлагатай байгаа мөн хүүхдийн тасагт туслах сувилагч ажиллуулах хөрөнгийн асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Цаашлаад өнгөрсөн онуудад Увс аймагт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Мөн “Ойрад” ХДТ-т Увс аймгийн хөдөлмөрч ард иргэдтэй уулзалт, ярилцлага хийн зарим иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%