Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадахийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд тэтгэлгийг Дундговь аймгийн Адаацаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын хооронд хэрэгжүүлсэн ажээ.
Адаацаг сумын ИТХ 21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч болон
Төрийн захиргаа удирдлагын асуудал эрхэлсэн ажлын
Нийгмийн бодлого, төсөв санхүү, эдийн засгийн
Хөдөө аж ахуйн
Дэд бүтцийн
Байгаль орчин, аялал жуулчлалын гэсэн 5 хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 29 –ний өдрийн 29 тогтоолоор тэтгэлгийн хүрээнд хийгдэх дөрвөн ажлын төлөвлөгөө баталсан бөгөөд төлөвлөгөөний дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөрийг дэмжих”, “Залуу малчдыг дэмжих” хөтөлбөрүүд, Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал асуулга явуулах зэрэг ажлуудын зохион байгуулжээ.
1. Адаацаг сум нийт 2849 хүн амтай бөгөөд 100 гаруй эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэдийн дунд нэг өдрийн уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд өөртөө итгэх итгэлийг бий болгон, гэр бүлийн дотор өөрийгөө дорд үзэх гутранги байдлаа өөрчлөн, эрүүл хүнээс дутахгүй хөдөлмөрлөн амьдралаа дээшлүүлэх боломж байна гэдгээ ойлгуулсан үр дүнтэй уулзалт болсон.
Энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран ажиллах 49 гишүүнтэй нөхөрлөл байгуулах, шийдвэрийг санал нэгтэйгээр батлан, жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” өдөр болгохоор тогтсон.

2. Адаацаг сум олон сайн малчин, хөдөлмөрийн аваргуудтай сум. “Залуучуудын хөдөлмөрийг дэмжих” ажлын төлөвлөгөөний дагуу Гавъяат малчны Д.Дангаагийн санаачилгаар сумандаа сайхан амъдрах, залуучуудыг одоо байгаа нөөц боломждоо тулгуурлан хэрхэн орлогоо нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэх сургалт, хоршооны туршлагыг судлах сургалтыг зохион байгуулжээ.
Хөдөө аж ахуйн чиглэлийн “Амьдралын туг” хоршооны дарга Ж.Тувааннайдан хоршоо байгуулж хамтаараа хөдөлмөрлөж болох, хийсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хоршооны гишүүд ашгаа хувааж дараагийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулдаг туршлагаа залуучуудад танилцуулсан.
Залуучууд мэргэжилтэй болох, сургалтанд сууж, мэргэжлийн чадамжтай болохыг хүссэн санал уулзалтын үеэр нилээд гарсан. Үүний дагуу Улаанбаатар хотоос Монголын Бизнес инкубаторын холбооны багш нарыг урьж 5 өдрийн сургалт хийсэн. Гэрийн нөхцөлд ногоо дарах, талх нарийн боов хийх, аж ахуйг хэрхэн удирдаж авч явах, оёдол эсгүүрийн чиглэлээр хичээл заалгаж чадамжийн гэрчилгээ олгосон.
3. Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын сайн малчин, хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэвэг , Хөдөө аж ахуйн их сургуулийн багш , доктор, дэд профессор Ренцэндорж нар хичээл сургалт хийж залуучуудад мал маллах арга ухааныг заан, зарим залуучуудыг өөрийн туслах малчнаар ажиллуулах болсон.

4. Төрийн үйлчилгээний хүртээмж,иргэдэд хэрхэн хүрч байгаа тухай сэтгэл ханамжийн талаар санал асуулга явуулах ажлыг зохион байгуулахдаа, бүх Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт үүрэг өгч, багийн хурлуудыг хуралдуулан, иргэдийн дунд нээлттэй санал хэлэлцүүлэг болон санал асуулгын хуудсаар санал авсан. Сумын ИТХ, ЗДТГазар, болон төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа, төрийн үйлчилгээний хүртээмж ямар байгаа, ажиллагсдын иргэдтэй харилцаа, мэдээлэл хүргэж байгаа байдал, багуудын дарга нар иргэдтэй хэр ойр ажиллаж байгаа талаар гарсан иргэдийн саналуудыг нэгтгэн сумын Засаг даргад Зөвлөмж хүргүүлсэн байна.