Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭ

2016-04-27

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын өмнө тулгамдаж байгаа бэлчээрийн даацын тухай асуудалд судалгаа шинжилгээ хийж, өнөөгийн нөхцөл  байдлыг тогтоох, цаашид тухайн асуудлыг  хэрхэн  шийдвэрлэх талаар  тэтгэлэг хэрэгжүүлжээ.
Тус хурлаас дараах ажлуудыг: 
1.Сумын бэлчээрийн даацын хэтрэлтийг судлах
2.Сумын бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн өөрчлөлт ямар байгааг олж тогтоох
3.Малын ашиг шимийн буурч байгаа шалтгааныг тогтоох
4.Тариалангийн талбайн бүтэц, хөрсний байдлыг судлах
5.Хархорин сумыг байгальд ээлтэй аялал жуулчлалын бүс болгох дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах
зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан ажээ.
Сумын бэлчээрийн даацын өнөөгийн байдлын  талаар сумын төвийн болон хөдөөгийн нийт 8 багт  иргэдийн дунд хэлэлцүүлэг санал асуулга явуулсан. Санал асуулгын дүнд  сумын төвд ойрхон нутгалдаг  малчин өрхүүдийг нүүлгэн, малчны хороолол байгуулах хэрэгтэй гэсэн санал иргэдээс хамгийн олон гарч, газрын асуудлыг ИТХ-д шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Ингэснээр малчны хороололтой болох төлөвлөгөө боловсруулан, газрун байршлыг сонгон, гүний худаг, цахилгаан хангамжийн төсвийг судлан,  2016 оны сумын үндсэн чиглэлд тусгахаар болжээ.
Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга,   газрын даамал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нийт 380 өрхөд бэлчээрийн даацыг  хэрхэн тодорхойлох хоёр аргыг сургах, малчдын дунд  бэлчээрийг хуваарьтай ашиглах, өндөр ашиг шимтэй, бэлчээрийн даацад тохирсон мал сүргийг өсгөн үржүүлэх,  талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Сумын хэмжээнд бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн өөрчлөлт ямар байгааг олж тогтоох,  ярилцлагыг мэргэжлийн байгууллагуудтай хийж,  арга зүйн зөвлөгөө авсан байна.
Засаг даргын тамгын газартай хамтран бүлэг, нөхөрлөл байгуулах, хөдөлмөрөө хоршин орлогоо нэмэгдүүлэх, малаас гарсан бүтээгдэхүүнээ боловсруулах технологийг зааж,  Жалбаа, Шанх, Орхон багуудад 3 бүлэг шинээр байгуулагдсан.
Бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ХАА-н бараа бүтээгдэхүүний өдөрлөгийг зохион байгуулан, Их эрээн бүлэг хүлэмжийн аж ахуйг хэрхэн хөгжүүлж байгаа сайн туршлагыг олны хүртээл болгосон.
ИТХ-ын ажлын албанаас   Хархорин сумыг байгальд ээлтэй аялал жуулчлалын бүс болгох хэлэлцүүлгийг иргэдийн дунд хийж,  дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан зэрэг ажлуудыг тэтгэлгийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%