Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог хэлэлцэн баталлаа.

2016-05-03

       2016.01.29-ний өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар МУЗЗНДНТУТХ-ийн 20-р зүйлийн 20.1.5, Сонгуулийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.8 дахь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын сонгуулийн тойргийг баталсан билээ.
      Өчигдөр буюу 2016 оны 05-р сарын 02-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж МУЗЗНДНТУТХ-ийн 20-р зүйлийн 20.1.5, 10-р зүйлийн 10.2, Сонгуулийн тухай хуулийн 152-р зүйлийн 152.1, Аймгийн ИТХ-ын 2016.01.29-ний өдрийн А/14 тоот тогтоолыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог хэлэлцэн баталлаа.
       Увс аймаг нь 80201 хүн амтай ба үүнээс сонгуулийн насны буюу 18-н насанд хүрсэн 49035 иргэн байна. Сонгуулийн насны иргэдийн 38,5% буюу 18877-н Улаангом суманд, үлдсэн 61,5% буюу 30158-н бусад 18-н суманд оршин сууж байна.
        Хавсралтаас дэлгэрэнгүй үзнэ үү.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%