Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭ

2016-05-13

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлгийг  Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлжээ.

Энэхүү тэтгэлгийн  үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс 2013-2015 онд батлан гаргасан тогтоолын хэрэгжилтийг газар дээр шалгаж дүгнэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс санал асуулга авах зорилгоор 4 чиглэлээр, 20 сумын 104 багт  ажилласан байна.
  Иргэдээс  “Баянхонгор аймгийг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлого”-ын төсөлд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх санал, асуулга авсан төдийгүй 2013-2015 онд  батлан гаргасан нийт тогтоолыг сум тус бүрт холбогдох байгууллага, албан тушаалтныг байлцуулан хяналт шалгалт хийж,  дүгнэжээ.
эгчдээс 2015 батлан сан тогтоолын хэрэгжилтийг газар дээр шалгаж дүгнах
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, мэдээ мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дүн мэдээ гарч, цаашид авах арга хэмжээг гаргасан төдийгүй иргэдээрээ хэлэлцүүлэн аймаг, орон нутгаа хөгжүүлэх алсын хараа, бодлогын чиглэлийг тодорхойлон  Баянхонгор аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн төслийг иргэдээр хэлэлцүүлж,

• Бүтээх чадвартай,
• Өндөр мэргэшсэн
• Ажиллах хүчнээр хангагдсан
• Байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй аж үйлдвэр хосолсон,
• Аялал жуулчлал,
• Худалдаа үйлчилгээ,
• Тээвэр логистикийн оновчтой бүтэц бүхий өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болох  зорилго бүхий төслийг боловсруулсан ажээ.

Тэтгэлгийн хүрээнд бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс санал асуулга авч, бодит байдалд дүгнэлт хийж, цаашид хийх ажил, арга хэмжээний талаар мэдлэг, мэдээллийг бий болгожээ.
Тогтоол, шийдвэрүүд батлан гаргадаг ч хэрэгжилт ямар байгааг цаасаар дүгнэдэг байсан бол энэхүү тэтгэлгийн хүрээнд  аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоолууд иргэдэд хэрхэн хүрч, газар дээрээ хэрэгжилтийн түвшин ямар байгаад дүгнэлт хийж, бодит дүнг гаргасан зэрэг нь сайшаалтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%