Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймагт "Ногоон алт" төсөл үргэлжлэн хэрэгжихээр боллоо.

2016-06-06

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ) нь анх 2010 оны 07-р сарын 06-ны өдөр 5 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газар, ХХААЖДҮГ, аймгийн БОАЖГ, аймгийн Барилга, хот байгуулалт, газрын харилцааны газартай ажил төрлийн уялдаа холбоотой ажиллаж, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа элсний нүүдэл, цөлжилт, газрын хөрсний эвдрэл, бэлчээрийн талхагдал, түүнээс үүдэн гарсан бэлчээрийн даацын хомсдол, бэлчээрийг зүй зохистой ашиглах нөхөн сэргээх асуудлаар судалгаа хийн ажиллаж , 2013 оноос бүх суманд БАХ байгуулан аймгийн хэмжээнд малчдын хамтын үйл ажиллагааг бэхжүүлснээр бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын хоршоо байгуулах, зах зээлтэй холбох, орлого нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн.

2013 онд холбооны бүтцийг шинэчлэн, үйл ажиллагааг өргөжүүлж ШХА-ийн санхүүжилттэй Ногоон алт төслийг аймгийн хэмжээнд бие даан хэрэгжүүлж эхэлсэн ба төслийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болж байгаа юм.

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд ШХА-ын хөгжлийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Даниел Валенги, “Ногоон алт” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, ШХА-ийн ажилтан Байгальмаа нарын төлөөлөгчид хүрэлцэн ирж аймгийн удирдлага, холбогдох байгууллагын ажилтнуудтай уулзаж 2013-2016 онд Увс аймагт хэрэгжсэн “Ногоон алт” төслийн хэрэгжилт, үр дүнг сонсож ажиллалаа.

Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Увс аймгийн БАХ-ын гүйцэтгэх захирал Р.Цэндээ болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Төслийн зүгээс “Ногоон алт” төслийн тайланг сонсоод цаашид уг төслийн үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%