Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зохион
байгууллаа. Хурлын үеэр Аймгийн засаг дарга Д.Батсайхан шинээр томилогдсон бие
бүрэлдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ өнгөрөгч онуудад хэрэгжүүлсэн төсөл
хөтөлбөрүүдийн биелэлттэй танилцах, гүйцэтгэлийг шалгах, Увс аймгийн
өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл хийлээ.
Увс аймгийн хэмжээнд хагас жилийн байдлаар
төсвийн байгууллагуудын өр 1 тэрбум 55 сая төгрөгт хүрсэн бөгөөд 2016 онд
хэрэглэгдэх Аймгийн Засаг даргын нөөц 297 сая төгрөг байснаас хагас жил
өнгөрөхөд өмнөх засаг дарга Д.Цэндсүрэн ердөө 10 хүрэхгүй сая төгрөг үлдээсэн
зэрэг мөнгөгүй, өр ихтэй аймаг хүлээж авч байгаагаа ИТХ-ын дарга, Засаг дарга
нар илэрхийллээ.