Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч, тэргүүлэгч, “Ойрад түмэн” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмарсүрэнгийн
урилгаар “Ойрад Түмэн” баруун Монголын язгуур урлагийн 10 дахь удаагийн их наадамд
оролцохоор ОХУ-ын Тува улсын Дээд хурал /Парламент/-аас ОХУ-ын Тува улсын Дээд
хурал /Парламент/-ын орлогч дарга Самойленко Ирина Петровна, Тува улсын Дээд
хурлын ажлын албаны хууль эрхзүйн хэлтсийн дарга Ооржак Шончалай Хемер-Ооловна,
Тува улсын Дээд хурлын орлогч даргын туслах Куулар Аржаан Геннадьедич болон
бусад албаны хүмүүс манай аймагт хүрэлцэн ирээд байна.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын
дарга Э.Насанбат наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч
уулзан цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх,
туршлага солилцох талаар харилцан ярилцлаа.
аймгийн ИТХ-ын ажлын алба