2016 оны 8-р сарын 1, 2-ны өдрүүдэд ХЦ-ийн 0245-р анги үүсэн байгуулагдсаны түүхт
40 жилийн ой тохиолоо.
Ойн арга хэмжээний хүрээнд Баярын хурал, “Баярын жавхаа” хүндэтгэлийн
тоглолт, наадмын нээлт, ёслолын жагсаал, үзүүлэх тоглолт, хүчит бөхийн
барилдаан, хурдан морьдын уралдаан, “Туяа тоо” үдшийн цэнгүүн зохион
байгуулагдлаа.
Аймгийн ИТХ-ын
дарга Э.Насанбат, аймгийн засаг дарга Д.Батсайхан, ХХЕГ-ын дэд дарга
Бригадын генерал Ч.Сайнтөр, 0245-р ангийн захирагч, хурандаа Ц.Батбаяр, 0311-р
ангийн захирагч, хурандаа Г.Ган-Эрдэнэ, 0165-р ангийн захирагч, хурандаа
Х.Мөнхбат нараас гадна 0245-р ангийн үе үеийн захирагч Хурандаа Х.Дамдинсүрэн,
Л.Адилбиш, Х.Гөлөгөө, З.Хийс, Б.Баярбат, Л.Батсүх нарын хүндтэй зочид
төлөөлөгчид ойн арга хэмжээнд оролцож ХЦ-ийн 0245-р ангиас
ажил үйлсээрээ манлайлсан, хил хамгаалах албан үүргээ нэр төртэй биелүүлсэн
албан хаагчдыг төрийн дээд орон медалиар болон Хил хамгаалах байгууллага,
Батлан хамгаалах яамны шагналаар шагнаж урамшууллаа.