Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дэд
дарга Ц.Нямдорж гэргий Ж.Долгормаагийн хамт төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ.
Тэрээр 8-н сарын 04,05-нд болох
БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолбор 1-р сургуулийн 90 жилийн ойд
оролцохоор урилгаар ирж байгаа бөгөөд тус сургуулийн 1975 оны төгсөгч юм.
Мөн түүхт сургуулийнхаа 90 жилийн ойд
оролцохоор Төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн докторууд, Увс нутгийнхны
хүндлэлийг хүлээсэн олон олон зочид төлөөлөгчид, үе үеийн төгсөгчид нь хүрэлцэн
ирсээр байна.