Өнөөдөр Увс аймгийн ерөнхий боловсролын
сургуулиуд, цэцэрлэг, болон Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа Увс аймаг дахь
хөдөлмөрийн дээд сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга
хэмжээ ёслол төгөлдөр боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Монголын
үйлдвэрчний эвлэлийн харьяа Увс аймаг дахь хөдөлмөрийн дээд сургууль, Цогцолбор
II сургууль
болон “Ирээдүй” II цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож оюутан, сурагч, бяцхан
багачуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.
“Ирээдүй” II цэцэрлэгт энэ хичээлийн жилд 310-н бяцхан үрс
сурч, хүмүүжихээр бүртгүүлсэн ба үүнээс 80-н шинээр элсэн орж байгаа юм байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа Увс аймаг
дахь хөдөлмөрийн дээд сургуульд энэ хичээлийн жилд 60 гаруй оюутан шинээр элсэн
суралцаж байна.
Аймгийн ИТХ-ын ажлын алба