Аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганцоож, Япон улсын
Oita east Rotary club-ийн хамтын ажиллагааны хүрээнд Увс аймгийн хүүхэд
багачуудын " Эх дэлхий"-гээ таних боловсролд зориулан нийт 6 сая
төгрөгийн үнэ бүхий /Глобус 6ш, Микроскоп 6ш, Телескоп 6ш/ зүйлсийг аймгийн
ерөнхий боловсролын сургуулиудад хандивлахаар болсон билээ. Эдгээр зүйлсийг
аймгийн ИТХ-ын төлөөлөгчид маань санаачлага гарган гааль, татварын зардлыг нь
хувиасаа гарган сонгогдсон тойргийнхоо сургуульд хүлээлгэн өгч эхлээд байна.
Улаангом сумын 3-р багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр
сонгогдсон Б.Анхбаяр Цогцолбор хоёрдугаар сургуулийн хамт олонд глобус, телескоп,
микроскопыг хүлээлгэн өгсөн бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Е.Баяраа “Чандмань-Эрдэм” ахлах
сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн соёл, хүмүүжлийн ажлын нээлтийн үйл
ажиллагаанд оролцохдоо дээрх зүйлсийг хүлээлгэн өгөхийн зэрэгцээ сонгогдсон тойргийнхоо амьдралын боломж,
бололцоо тааруу 6-н өрхийн хүүхдүүдэд өөрийн зүгээс хичээлийн дүрэмт хувцас
бэлэглэсэн юм.
Аймгийн ИТХ-ын ажлын алба