Сумын ИТХ-ын
2016 оны ээлжит сонгууль энэ сарын
19-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөө 07:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг
эхлэж амжилттай зохион байгуулагдлаа.
Увс аймгийн хэмжээнд 19 сумын 93 хэсэг дээр санал авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад 49177 сонгогч бүртгэгдсэнээс 33900 сонгогч
саналаа өгч, нийт сонгогчдын 68,9 хувь нь сонгуульд оролцсон байна. Аймгийн
хэмжээний 19 сумын 93 хэсэг дээр ирц 52-аас дээш хувьтай байжээ. Урьдчилсан
байдлаар Сумын ИТХ-ын 403 суудлын 282 буюу 70 хувийг МАН, 118 буюу 29,3 хувийг
АН, 3 буюу 0,7 хувийг бие даагч авсан байна.
Сум тус бүрээр Баруунтуруун, Бөхмөрөн сумын
21 суудлын 20-ыг МАН, үлдсэн 1
суудлыг АН, Давст сумын 15 суудлын 8-ыг МАН, 7-ыг АН, Завхан сумын 15
суудлын 9-ийг МАН, 6-г АН, Зүүнговь сумын 21 суудлын 19-ыг АН, 2-ыг МАН,
Зүүнхангай сумын 21 суудлын 16-г МАН, 5-ыг АН, Малчин сумын 21 суудлын 12-ыг
МАН, 9-ыг АН, Наранбулаг сумын 21 суудлын 16-г МАН, 5-ыг АН, Өлгий сумын 21
суудлын 11-ыг МАН, 10-ыг АН авсан байна. Тэрчлэн Өмнөговь сумын 21 суудлын
15-ыг МАН, 5-ыг АН, 1-ийг бие даагч, Өндөрхангай сумын 21 суудлын 15-ыг МАН,
4-ийг АН, 2-ыг бие даагч, Сагил сумын 21 суудлын 11-ыг МАН, 10-ыг АН, Тариалан
сумын 21 суудлын 15-ыг МАН, 6-г АН, Түргэн сумын 21 суудлын 21-ийг МАН, Тэс
сумын 27 суудлын 19-ыг МАН, 8-ыг АН, Ховд сумын 21 суудлын 16-г МАН, 5-ыг АН,
Хяргас сумын 21 суудлын 11-ыг МАН, 10-ыг АН, Цагаанхайрхан сумын 21 суудлын
15-ыг МАН, 6-г АН, Улаангом сумын 31 суудлын 30-ыг МАН, 1-ийг АН авсан байна.
Увс аймгийн
сонгуулийн дөрвөн хэсэг дээр нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тул дахин
санал хураалт явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалтыг
сонгуулийн ирц бүрдээгүйгээс биш, харин нэр дэвшигчид ижил тооны санал авсан
учраас дахихаар болсон байна. Тухайлбал, Завхан сумын Хяргас нуур баг, Хяргас
сумын Хайрхан баг, Сагил сумын Үүрэг нуур баг, Тариалан сумын Хөхөө багийн
хэсэг дээр МАН-ын нэр дэвшигчид тэнцүү тооны санал авсан тул тухайн нэр
дэвшигчдийн дунд ирэх амралтын өдрүүдэд дахин санал хураалт явуулахаар болжээ.
Энэхүү санал хураалт нь тус дөрвөн хэсэг дээр санал тэнцсэн 8 хүний дунд л
явагдах аж.
“Сонгуулийн үеэр
байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсангүй, сонгууль төлөвлөсөн хугацаандаа
амгалан тайван, хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа” хэмээн аймгийн
Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн мэдээллээ.
Эх сурвалж: Увсын өнгө сониноос