2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр 46 нэр дэвшигчдэд 4 төрлийн асуултын хүрээнд санал асуулгаар хэлэлцүүлэг явуулав.Үүнд:
1. Та сонгуульд ямар зорилгоор оролцож байгаа бэ?
2. Та Нутгийн өөрөө удирдах ёсны талаар хэр мэдлэгтэй бэ?
3. Та сонгогдсоны дараа сумын хөгжилд ямар хувь нэмэр оруулах бэ?
4. Таньд өөр ямар санал байна бэ?
Дээрхи асуултын хүрээнд нэр дэвшигчид өөрсдийн санаа бодлоо илэрхийлэв. 6 эмэгтэй, 40 эрэгтэй нэр дэвшигч оролцов.