Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэд, олон нийтийн ойлголтыг судлах, иргэдийн оролцооны өнөөгийн байдлыг тандах, тэдний хэрэгцээ, саналыг нь сонсож үйл ажиллагаандаа тусгах зорилгоор түүвэр судалгааг аймгийн төвд 100 хүнийг хамруулан хийлээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт:
Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ИТХ-ыг хэлнэ гэж судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 7-нь үзсэн байна. 30% нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төдийлөн ойлгохгүй байна.
Иргэд багийн иргэдийн нийтийн хуралд суудаг эсэх талаар:
НӨУЕ-ны жинэхэн эзэн нь тухайн багийн нутаг дэвсгэрт оршин суугаа нийт иргэд гэж үздэг. МУ-ын ЗЗНДН-ийн тухай хуулийн “23.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна”, “23.10.Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан байдаг. “28.5.Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” зэрэг заалтууд байдаг.
Гэтэл судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 9 нь энэхүү хуралд сууж үзээгүй буюу хааяа суудаг гэж үзсэн нь иргэдийн оролцоо МАШ БАГА байгааг харуулж байна.
Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг иргэд ДУНД ЗЭРЭГ явагдаж байна хэмжээн үзэж байна.
Ингэж үзэж буй хүмүүс нас, хүйсний хувьд ялгаагүй жигд байна.
Иргэд сонгосон төлөөлөгч болон аймгийн ИТХ-аас 2016-2020 онд дараах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүсэж байна