Аймгийн төв номын санд “АНУ-ын соёл мэдээллийн төв” байгуулагдаж байгаатай холбогдуулан Элчин сайдын яамнаас ирсэн мэргэжилтнүүд манай аймагт ажиллаж байна. АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлэл харилцааны төвийн захирал Д.Болормаа тэргүүтэй Eric T.Authement, Joshua A.Buck нар ирэх оны 3 сард аймгийн төвд болох соёл мэдээллийн төвийн нээлтийн бэлтгэл ажлын талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уузалтын үеэр аймаг ялангуяа алслагдмал сумдын эрүүл мэнд боловсролын чиглэлд хамтран ажиллах, соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар санал бодлоо солилцлоо.