Өнөөдөр “Ухаалаг жаалууд” цэцэрлэгийн шинэ байрны нээлт боллоо. 2014 оны 10 сард 7 багш ажиллагсад, 8 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа эхэлж байсан бол өдгөө 3 бүлэгт 75 хүүхэд, 15 ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Нээлтэнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхөө, Б.Анхбаяр, Е.Баяраа, ЗДТГ-ын дарга С.Батжаргал нар болон уригдсан зочид, эцэг эхчүүд оролцлоо. Цэцэрлэгийн эрхлэгчээр О.Мөнгөнзул ажиллаж байгаа бөгөөд тус цэцэрлэгийн Зөвлөх багш С.Дээшинбаяр, Нягтлан бодогч Х.Орших нар цэцэрлэгийн танилцуулга хийж бэлтгэл бүлгийн сурагчид урлагийн тоглолтоо толилууллаа.
Хүүхдийн авъяас билгийг нээж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх эрхэм зорилготой тус цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсье.