Увс аймгийн
1000 шилдэг хүүхдийн "Харшийн сүлд модны наадам" 2016 оны 12-р сарын
25-ны 10 цагт Бөхийн өргөөнд
зохион байгуулагдлаа.
Сүлд модны наадмыг нээж аймгийн ИТХ-ын дарга
Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар хүрэлцэн ирсэн багш, сурагч,
авъяаслаг хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд хүргэж цаашдынх нь сурлага
хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.
Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат сум
орон нутагтаа ерөнхий боловсролын сурагчдад хууль сурталчлах, соён гэгээрүүлэх
ажлыг идэвхитэй зохион байгуулж 2016 оны ажил үйлсээрээ шалгарсан Сагил,
Өндөрхангай, Бөхмөрөн сумдын болон Цогцолбор 1-р сургуулийн хүүхдийн клуб,
бүлгэмүүдэд аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө.
Мөн аймгийн Засаг даргын шагналаар шилдэг
9-н хүүхэд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын
"Авъяас" алтан медалиар 4 хүүхэд, "Шилдэг хүүхэд" алтан
медалиар 10 хүүхэд шагнагдаж өвлийн
өвгөн ааваас гарын бэлгээ гардан авлаа.
Аймгийн ИТХ-ын ажлын алба