Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шинэ оны анхны хурал хуралдлаа

2017-01-03

2017 оны 01-р сарын 02-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны эхний хурал хуралдлаа.

Хурлаар Улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланчид тодорхойлох тухай асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд

Улсын сайн малчин цолоор:

Өлгий сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэн, Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын  Баяртогтох, Тэс сумын Нуур багийн малчин Нинжийн Цогтоо, Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн малчин Чойндонгийн Батжаргал, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Шаравын Даваадорж нарыг

Улсын тэргүүний тариаланч цолоор:

Тариалан сумын тариаланч Идэшийн Бүүвэй, Улаангом сумын тариаланч Түдэвийн Хүрэлбаатар, Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь, Тариалан сумын тариаланч Төмөрдэйн Алтанхүү нарыг шагнуулахаар Хүнс хөдөө аж ахуйн яаманд уламжиллаа.

            Мөн орон нутгийн өмчийн асуудлыг /актлах, балансаас балансад шилжүүлэх тухай/ хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%