Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Н.БУЯНХИШИГ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-01-17

Өмнөговь аймгийн ИТХ-аас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн ажлын албанаас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт цаг үеийн мэдээлэл болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 
Уг санамж бичгийн хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсөв, Газар, Байгаль орчин, Өмч, Шилэн данс, Мэдээлэл авах эрхийн тухай зэрэг хуулиудын хүрээнд аймаг, сум, багийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад эрх зүйн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахад гол анхаарлаа хандуулан, санамж бичгийн заалтуудыг жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган үр дүнг тооцож ажиллана гэдгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%