Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын Тэргүүлэгчид 71.42 хувийн ирцтэй хуралдаж 3 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

2017-01-18

Номгон сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2017.01.18-ний өдөр 71.42 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын дэг, 2017  онд хийх ажлын төлөвлөгөө, Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2016 оны ажлын тайланг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Тэргүүлэгчид сард 2 удаа буюу 2,4 дэх долоо хоногийн Лхагва гарагийн 14:00 цагт хуралдаж байхаар дэгдээ тусгалаа. 
2017 оны ажлын төлөвлөгөөндөө ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, Хяналт шалгалт, сургалт сурталчилгаа, Ажлын албаны дотоод ажил гэсэн 5 чиглэлээр 68 ажил арга хэмжээг тусган  ажиллахаар шийдвэрлэлээ. Бодлогын асуудлаар Иргэний хөгжлийн бодлого, Эх хүүхдийн эрүүл мэнд, Малчин, Гэмт хэрэг зөрчил,зам тээврийн осол гэмтлийн гаралтыг бууруулах, Тохилог орчин, цэмцгэр гудамж зэрэг дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэхээр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%