Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн онцгой комисс хуралдлаа

2017-01-19

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДАЛ

Өвөлжилт хүндрээд байгаа сумдад ажилласан 3 ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, тус сумдын малчдад өвс тэжээл хүргэх, сумдын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн хуваарилалтыг хийх, хөдөөгийн малчин иргэд, бага насны хүүхэд, өндөр настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, отроор бусад сумдад өвөлжиж байгаа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, хаагдсан зам, давааг гаргах асуудлыг шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.

Одоогийн байдлаар манай аймгийн нийт нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 13 суманд өвөлжилт хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа тул арга хэмжээ авч ажиллах, шаардалагатай хөрөнгийг аймгийн засаг даргын нөөцөөс гаргах, малын био бэлдмэлийг нийлүүлэх зэрэг ажлуудыг яаралтай хийж хэрэгжүүлэхийг Аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан комиссын гишүүдэд үүрэг болголоо.

ХЦ-ийн 0245-р ангийн захирагч Ц.Батбаяр: -Давст, Сагил сумын малчдыг хилийн бүс, зурвас нутагт малаа бэлчээрлүүлэх боломжтой, энэ тал дээр холбогдох дээд шатны байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн, цаашлаад Заставын дарга, сумын засаг дарга, малчид гурвалсан гэрээ байгуулж ажиллах болно гэдгийг хэллээ. Ард иргэд, төр захиргааны байгууллага, малчин иргэдийн уялдаа холбоотойгоор хүндрээд буй цаг үеийг хохирол байгатай давах нь хамгийн чухал асуудал болоод байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАЛААР

0-5 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл их байгаа тул яаралтай арга хэмжээ авч ажиллах, ханиад томууны тархалтыг бууруулах, цэцэрлэгүүдэд мэргэжлийн их эмч нарыг ажиллуулах, ханиад томуугаар өвчилсөн хүүхдүүдийг бусдад халдаахгүйн үүднээс эдгэрэх хүртэл нь цэцэрлэгт явуулахгүй байлгах, эмчилгээнд хамруулах, эцэг эхчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Өрхийн эмнэлэг болон НЭ-ийн амбулаторийн тасгаар ирж үзүүлж буй нийт иргэд, хүүхдүүдийн 19 хувь нь томуу томуу төст өвчнөөр өвчилсөн байгаа нь маш өндөр үзүүлэлт тул ийнхүү шуурхай арга хэмжээ авч ажиллахаар боллоо. НЭ-ийн Хүүхдийн тасаг 40 ортой бөгөөд хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо өнөөдрийн байдлаар 63-д хүрсэн тул НЭ-ийн даргын шийдвэрээр Арьс харшлын тасгийг нүүлгэн ор хүрэлцэхгүй байгаа хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна.

Манай аймгийн 18 сумын 8 суманд нь нийт үзлэгийн 15 хувь нь томуу, томуу төст өвчлөл байгаа хэмээн мэргэжлийн хүн хэлж байна. Иймд нийт эцэг, эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, томуугаар өвчилсөн бол эмчийн заавар зөвлөгөөг дагах, маск зүүж хэвшүүлэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%