Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ НОМГОН СУМ: Оюу толгойн “Ханган нийлүүлэгчдийн форум”-д Өмнөговь аймгийн удирдлагууд болон сумдын Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо

2017-02-02

 Оюу толгойн “Ханган нийлүүлэгчдийн форум” 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан.  Форумд Өмнөговь аймгийн удирдлагууд болон сумдын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нар оролцлоло.  Тус чуулганы зорилго нь Оюу толгой уурхайн ашиглалтын хугацаанд шаардагдах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлтийн сүлжээг өргөжүүлж, ирээдүйн боломжийг танилцуулан, бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Ингэснээр уул уурхайн эдийн засгийн нөлөө буюу үржүүлэгч коэфицентийг дотоодын зах зээлийн хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлэхэд чиглүүлж, шууд бус эдийн засгийн өсөлтөнд эерэгээр хувь нэмэр оруулах боломжтой юм.

2016 онд Оюу толгой компани дотоодоос 371.5 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүний дотор 279 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний компаниудаас худалдан авсан бөгөөд гэрээлэгч компаниудаар дамжуулан 6,244 ажлын байрыг шууд бий болгож ханган нийлүүлэгч компаниудаар дамжуулан 35,000 ажлын байрыг шууд бус байдлаар дэмжин ажилласан. Үүнээс, зөвхөн Өмнөговь аймагт зарцуулсан худалдан авалтын хэмжээ 69 сая ам.долларт хүрлээ.Цаашид, Оюу толгой компани энэхүү худалдан авалтын зарцуулалтыг улам илүү нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээнд зориулах үүднээс Ханган нийлүүлэлтийн чуулганыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Оюу толгойн Ханган нийлүүлтийн хоёр дахь чуулганы хувьд импортын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч эсвэл нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулах бололцоог нэмэгдүүлэх, түүнд тэмүүлэх сэдлийг олгож байгаагаараа онцлогтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%