Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ НОМГОН СУМ: Өмнөговь аймагт болсон тэргүүний залуу малчдын зөвлөлгөөнд Номгон сумаас 19 малчин оролцлоо

2017-02-15

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2017.02.11 нд  АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Номгон сумаас тус зөвлөлгөөнд 5 багийн 19 малчин оролцлоо. 

УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын ивээл дор “Говийн хүү сан”-аас зохион байгуулсан “Өмнөговь аймгийн Тэргүүний малчид”-ын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Д.Гантулга, ХХААХҮ-ийн яамны мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн удирдлагууд,15 сумын 300 гаруй малчин оролцож ХХААХҮЯам, аймгийн ХХААГазар, ЭМГазар, Цагдаагийн газраас холбогдох мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэсэн. Мөн малчдад зориулж “Мал сүргийг эрүүлжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх нь”, “Эрүүл мал Монголын баялаг” сэдвүүдээр сургалт явагдлаа. 
Тус зөвлөгөөнөөс малчдынхаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, уламжлалт өв уламжлалаа хадгалан үлдэхэд хамтын ажиллагаа чухал байгааг онцлон УИХ-ын гишүүн Л.Энхболд уриалга гарган аймгийн удирдлагуудад хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%