Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Монгол Улсын аварга малчин" цолоор шагнагдсан Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтохын шагналыг нь гардуулан өглөө

2017-02-20

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтох МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Сар шинийн босгон дээр “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм алдар цолыг хүртсэн бөгөөд Өргөө цагаан гэр, Мөнгөн цом, Энгэрийн тэмдэг, Өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нар гардуулан өглөө.

Хяргас суманд жолоочоор ажиллаж байсан Б.Баяртогтох, багшаар ажиллаж байсан Р.Цэвээн гэдэг энэ хоёр буурал 1990 оноос одоог хүртэл мал маллаж эдгээр жилүүдэд мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн үүлдэр угсааг сайжруулахад анхааран ажиллаж олон нийтийг уриалан идэвх санаачлагатай ажиллаж ирсэн тэргүүний малчид юм.

Мал эмнэлэг үржлийн Бор хайрхан хоршоотой гэрээ байгуулан ажиллаж мал сүргээ урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж эрүүл сүрэгтэй болж, 2003, 2006 онуудад сумын аварга малчин болжээ. Жилд дунджаар малын ашиг шимийн 15-20 сая төгрөгийн борлуулалт хийж, малын болон бусад татварыг цаг хугацаанд нь төлж, жил бүр өөрийн хүчээр 15-25 тн өвс тэжээл бэлтгэдэг. Бэлчээрийг хувиарлаж зун намрын отор нүүдэл хийн малдаа дунджаас дээш тарга хүч авахуулан, хашаа хороогоо засан сэлбэж, өвлийн бэлтгэлийг бүрэн хангуулж хэвшжээ.

Сүүлийн жилүүдэд 2011-2419 мал тоолуулж, бодод шилжүүлснээр 321 толгойд хүргэж, 100 хувиар төл бойжуулж малаа 3 жил дараалан төлөөр нь өсгөж, сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жин бодод 40 %, богт 55 %-д хүргэж ямааны эзлэх хувь нийт сүрэгт 22% болж хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангажээ.

Малч ухаанаараа сум орон нутагтаа хүндлэгдсэн буурлуудад Аймгийн ИТХ-ын болон Засаг даргын шагналыг гардуулан баяр хүргэсэн бол Хяргас сумын удирдлагууд болон нутгийн зон олон хүндэтгэл үзүүллээ.

Малын буян хишиг дэлгэрч, малч ухаан үеийн үед өвлөгдөн удамших болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%