Өнөөдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваний
хөрөнгө оруулалтаар хоёр ширхэг Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өгөх ёслол боллоо
Нээлтийн
арга хэмжээнд Увс аймгийн ИТХ Дарга Э.Насанбат, Засаг дарга
Д.Батсайхан НБХ дарга
С.Амраа, ЭМГ-ын дарга
Ц.Отгонбаяр, Нэгдсэн эмнэлэгийн дарга
Д.Доржготов болон Тайвань улсын зочид төлөөлөгчид оролцлоо.
Ингэснээр
зөвхөн манай аймгийн төдийгүй баруун бүсийн бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд
заавал хотод очиж өндөр зардлаар тус аппаратад орох шаардлагагүй болж байгаа
юм.