Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОХУ-ын Тува улсын Парламентийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017-03-23

ОХУ-ын Тува улсын Парламент ба Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орос хэлний “Я люблю русский язык” уралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.

Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжил, нийгмийн асуудлын хорооны дарга Т.Амарзаяа болон хорооны гишүүн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Баатарсан, Д.Доржготов, С.Бямбабаатар, Б.Анхбаяр, Б.Алтанчулуун, Я.Алтангэрэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн  дарга Х.Дашзэвэг нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7710
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
317 / 4%