ОХУ-ын Тува улсын Дээд хурал, Увс аймгийн ИТХ-ын хамтын
ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон
зохион байгуулагддаг "Я люблю русский
язык" танин мэдэхүйн уралдаан 03-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж
дүнгээ гаргалаа.
Танин мэдэхүйн уралдаанд зургаан сургуулийн сурагчид
оролцож Цогцолбор II сургууль Нэгдүгээр байр, Ахлах IV сургууль Хоёрдугаар
байр, Цогцолбор I сургууль Гуравдугаар байр тус тус эзэллээ.
Мөн үеэр ОХУ-ын Тува улсаас хүрэлцэн ирсэн багш нар Улаангом сумын ерөнхий
боловсролын сургуулийн орос хэлний багш нарт заах аргазүйн сургалт явуулсан юм.