Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАРУУН БҮСИЙН ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-03-31

Цагдаагийн ерөнхий газрын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Увс аймаг дахь цагдаагийн газраас хамтран баруун бүсийн цагдаагийн хүрээний “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг Улаангом хотноо зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд баруун бүсийн аймгуудын Цагдаагийн газрын дэд дарга, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, малын хулгай хариуцсан эрүүгийн төлөөлөгч, Увс аймгийн Цагдаагийн газрын сумдын цагдаагийн хэсгийн дарга, төлөөлөгч нар оролцож байна.

Зөвлөгөөний үеэр 2016 онд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн танилцуулга болон аймаг бүрийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, тэргүүн туршлага болон цаашид төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Баруун бүсийн цагдаагийн хүрээний “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнөөс нэгдсэн зөвлөмж гарах бөгөөд одоо зөвлөмжийн төслийг хэлэлцэж байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%