Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод байгуулагдлаа

2017-04-13

Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байгаа билээ.

Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороод байгуулагдсан бөгөөд бүх шатны сонгуулийн хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав. 

Эх сурвалж: http://gec.gov.mn/details/2061

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5888
4419 / 75%
919 / 16%
267 / 5%
283 / 5%