2022-03-25
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
Сумын ИТХ-ын даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/02 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдааныг өнөөдөр /2022.03.25/ зарлан хуралдуулж байгаа бөгөөд 69,2 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Л.Даваасүрэн Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч С.Төмөрбаатар, Д.Энхцацраг, Ц.Бархасбадь нар сонгогдон ажиллалаа.
Тус Хуралдаанаар “Хуралдааны дэг шинэчлэн батлах тухай”, “Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай, Хороодыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам батлах тухай”, “Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай”, “Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай”, “Сумын ИТХ-ын Ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай”, “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзлын материалыг дэмжих тухай”, “Сумыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулах тухай”, “Сумын 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “Малын шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө батлуулах тухай”, “Үндсэн хөрөнгөд бүртгэх тухай, “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох салбар чиглэл батлах тухай”, “Төсөл сонгон шалгаруулах хороо байгуулах тухай”, “Хяналтын зөвлөл байгуулах тухай” гэсэн нийт 14 асуудлыг хэлэлцэн баталлаа.