Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗЗ


нийт 57

КАМЕРЖУУЛАЛТЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА

2024-10-29
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал хэрэгсэл нь камерын бичлэг байдаг тул сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанаар хүсэлт гаргасан сургууль, цэцэрлэгийн камержуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн өнөөдөр /2024.10.29./ 14 дүгээр сургууль, 32 дугаар цэцэрлэгийг камержуулахад шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжийг гардуулж өглөө.

ХАМТАРСАН БАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-09-18
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн харилцаанд оролцох эрхийг хангах, хамтарсан багаас үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах зорилгын хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сумын 3 хамтарсан багийн гишүүдэд онол, практикийг хослуулсан “Кейс менежментийн үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа.

”ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ”, “ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-09-17
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн П.Сувдмаа, хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал нартай хамтран сумын ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад ”Үе тэнгийн дээрэлхэлт”, “Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө хамгаалах арга зүй” сэдэвт сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%