Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭДЭЭЛЭЛ


нийт 177

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 2 ЖИЛ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЛЭЭ

2023-02-01
🥇 ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 2 ЖИЛ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЛЭЭ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр (2023.02.01) Монгол Улсын 21 аймгуудын өрсөлдөх чадварын 2022 оны тайланг танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдлээ. 🇲🇳 Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг ✒️ Эдийн засгийн тамир тэнхээ, ✒️ Засаглалын үр ашиг, ✒️ Бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, ✒️ Дэд бүтэц гэх үндсэн 4 бүлгийн нийт 174 шалгуур үзүүлэлтээр тооцож шалгаруулахад ДОРНОГОВЬ аймаг нь Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас: - 2017 онд VIII байр, - 2018 онд IV байр, - 2019 онд III байр, - 2020 онд II байр, - 2021 онд I байр - 2022 онд I байранд эрэмбэлэгдэж, жилээс жилд эрэмбээ ахиулсаар, тэргүүн байраа бататгаж чадлаа.

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-01-18
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III"-ыг хэрэгжүүлэх болон Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Дорноговь аймгийн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдаас үндэсний бичгийн түвшин тогтоох сорил авч, үндэсний бичгийн цахим бичвэр боловсруулах сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтад Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хаагчид хамрагдлаа. ✅Сургалтыг танхим болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтад 380 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа. Сургалтын үр дүнд нийт төрийн албан хаагчид үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулж, цахим орчинд бичих чадварт суралцсан. ✅Мөн цаашид үндэсний бичгээ хэрэглээ болгон архив албан хэргээ хөтлөх, түгээн дэлгэрүүлэх аянд нэгдэцгээлээ.

ГАЗРЫН САЛБАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-01-16
ГАЗРЫН САЛБАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ____________________________________________ Тус хэлэлцүүлэгт Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцлоо. ✅Газрын ерөнхий хуулийн төсөл ✅Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл ✅Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл ✅Кадастрын тухай хуулийн төсөл ✅Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл ✅Хот багуулалтын тухай хуулийн төсөл ✅Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай гэсэн 7 хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг иргэн, хуулийн этгээдэд танилцуулж, санал авч, өгсөн саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгуулна. Газрын багц хуулийн төсөлд QR код уншуулж санал өгөх боломжууд: https://dornogovi.gazar.gov.mn/ https://d.parliament.mn/ дээрх 2 хаягаар хандаж өгөх, мөн доорх QR кодыг уншуулан саналаа өгөх боломжтой.

САЙНШАНД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН "ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА-2" ТАЙЛАНТ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-01-13
САЙНШАНД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН "ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА-2" ТАЙЛАНТ УУЛЗАЛТ БОЛЛОО Сайншанд сумын Засаг даргын "ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА-2" тайлант уулзалтад Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцлоо.

📒 СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-06
📒СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ✒️Авлигын эсрэг хууль түүний ойлголт, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл тайлбар гаргахад анхаарах зарим асуудлууд сэдвээр 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван ХАСХОМ-ын мэдүүлэг гаргагчдад сургалт зохион байгууллаа.

🇲🇳ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЛОО.

2022-12-14
🇲🇳ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЛОО. ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. 1. Сайншанд сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцэж, үнэлгээ өгөх 2. Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлгээ өгөх 3. Сайншанд сумын 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай 4. Сайншанд сумын 2023 оны төсөв батлах тухай 5. "Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрыг татан буулгаж, чиг үүргийг шилжүүлэх тухай 6. Сайншанд сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 7. Төсөвт байгууллагуудын хөрөнгийг акталж данснаас хасах, хөрөнгийн өртөг нэмэгдүүлж, ашиглалтын хугацаа сунгах тухай 8. Сайншанд сумын багуудын нутаг дэвсгэрийн заагийг баталгаажуулах, өөрчлөлт оруулах саналыг дэмжих тухай 9. Орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай 10. Хороодын тайланг сонсож, Хурлын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөн шинэчлэх тухай 11. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах тухай 12. Бусад асуудал

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-11-17
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөрийн харилцаа, түүний зохицуулалт сэдвээр аймгийн үйлдвэрчний хорооны дарга С.Азжаргал, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын бүтэц, бүрэлдэхүүн,үндсэн чиг үүрэг, Хүний эрхийн ойлголтууд сэдвээр Монгол Улсын хүний эрхийн комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Т.Мөнгөнчулуун нар сургалтыг зохион байгууллаа. Дээрх сургалтад танхимаар 7, цахимаар 18 төлөөлөгч оролцож эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, АЖЛЫН АЛБА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-28
САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, АЖЛЫН АЛБА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НАМРЫН МОД ТАРИАЛАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-10-20
НАМРЫН МОД ТАРИАЛАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын хэмжээнд “Гурван сая” мод тарих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн дагуу “Эко хот – 2022” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих” өдрийг бүх нийтээрээ мод, бут, сөөг тарих ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлууд зохион байгуулагдаж намрын улирлын мод тариалалтын нээлтийн үйл ажиллагаа болж нийт аж ахуй, нэгж байгууллагууд намрын мод тариалалтын үйл ажиллагаанд оролцлоо.

САЙНШАНД СУМЫН 2022 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022-10-13
САЙНШАНД СУМЫН 2022 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022-09-19
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг 2022 оны 09 сарын 19-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын хуралд урилгаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг, сумын Засаг дарга Ч.Түвшинтөр, үе үеийн төлөөлөгчид, багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар, хурлын нарийн бичгийн дарга нар зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД НЭГЭН ЗЭРЭГ ЗАЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-09-01
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД НЭГЭН ЗЭРЭГ ЗАЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

САЙНШАНД СУМАНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2022 ОНД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022-08-10
САЙНШАНД СУМАНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2022 ОНД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-07-28
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

САЙНШАНД ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60, 61 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2022-07-27
САЙНШАНД ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60, 61 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

АВЛИГАГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

2022-05-10
Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "АВЛИГА"-ГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА аяныг эхлүүлж байна. ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. ✍️ Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зурагт хуудас, бичлэг зэрэг төрөл бүрийн хэлбэрээр хийх; /Байгууллагын лого, таних тэмдэгтэй байх/ ✍️Иргэд олон нийтэд хүргэх, сурталчлан, таниулах; ✍️Бусад байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалах; ✍️Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах;

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%