2019-04-02
Жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4-р сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж, сарын аяныг өрнүүлдэг. Даланзадгад сумын ХАБЭА сарын аяны нээлтийн арга хэмжээ 04-р сарын 03 ны 15цагаас Политехник коллежийн зааланд явагдана.