Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 126

ДАЛАНЗАДГАД СУМ САР ШИНИЙ БОСГОН ДЭЭР АЛДАРТНУУДАА ТОДРУУЛЖ УРАМШУУЛЛАА

2025-02-27
Даланзадгад сумын 2024 оны алдартангуудаа тодрууллаа. Үүнд: 1. “Оны шилдэг төрийн албан хаагч” – Өмнөговь аймгийн Мал эмнэлэгийн газрын дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч Төмөрийн Буянжаргал 2. “Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан” – “Говь дент анхны цахиур” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нүүр амны их эмч Мандахын Мөнхтуяа 3. “Оны шилдэг боловсролын ажилтан” – Даланзадгад сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн бага боловсролын багш Бямбажавын Жаргалсүрэн 4. “Оны шилдэг сурагч” – Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7-р ангийн сурагч Отгонбаярын Молор-Эрдэнэ 5. “Оны шилдэг бүтээн байгуулагч” – “Цоглог говь” хүнсний үйлдвэрийн захирал Ренчинхандын Цогнэмэх 6. “Оны шилдэг соёл, урлагын алдартан” – Хөгжимт жүжгийн театрын хөгжимчин Энхтуяагийн Түмэндэмбэрэл 7. “Оны шилдэг спортын алдартан”- Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Батмөнхийн Нандинхүү 8. “Оны шилдэг үйлчилгээний ажилтан” – Даланзадгад сумын хотын Захирагчийн ажлын албаны зам талбайн үйлчлэгч Урантогтохын Хадбаяр 9. “Оны шилдэг хөдөө аж ахуйн ажилтан” – “ДЗ өндөг” шувууны аж ахуй эрхлэгч Даваагийн Гантулга 10. “Оны шилдэг Байгальд ээлтэй иргэн” – “Гайхамшигч говь аялал жуулчлалын холбоо” -ны тэргүүн Хумбаагийн Түмэндэлгэр

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-02-24
Тус хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэнэ батална. -”Эрүүл ирээдүй” хөтөлбөр батлах тухай. -”Боловсролын ундрага” хөтөлбөр батлах тухай. -”Хотын залуус” хөтөлбөр батлах тухай. -”Хотын баялаг” хөтөлбөр батлах тухай. -”Эко хот” хөтөлбөр батлах тухай. -”Соёлын дархлаа” хөтөлбөр батлах тухай. -”Оюуны өсөлт” хөтөлбөр батлах тухай. -”Хамтаар амьдрах соёл” хөтөлбөр батлах тухай. -”Нутгийн шим” хөтөлбөр батлах тухай. -Даланзадгад сумын ИТХ-н хороодын үйл ажиллагааны журам чиг үүрэг хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай. -Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай. -Сумын ИТХ-с батлагдсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай хэлэлцэнэ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

2025-02-23
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр Хуралдаан 02 дугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан ээлжит 04-р Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг ИТХ-ын намын бүлэг урьдчилан хэлэлцлээ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2025-02-22
Даланзадгад сумын ИТХ-ын 2025 оны ээлжит 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг урьдчилан хэлэлцлээ.

Даланзадгад сумын Чандмань 9-р багийн анхдугаар иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2025-01-31
Багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж тус хуралдаанаар хуралдаан даргалагч, Засаг дарга, Хурлын зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлуудыг хэлэлцлээ. Хуралд оролцсон иргэдийн санал хураалтын дүнд хуралдаан даргалагчаар Хорлоогийн Батболд сонгогдож багийн Засаг даргаар Бат-Очирын Минжмааг сонгож нэр дэвшүүллээ .

Даланзадгад сумын 10-р багийн анхдугаар иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2025-01-31
Багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж тус хуралдаанаар хуралдаан даргалагч, Засаг дарга, Хурлын зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлуудыг хэлэлцлээ. Хуралд оролцсон иргэдийн санал хураалтын дүнд хуралдаан даргалагчаар Цэнгэлжаргалын Будгэрэл сонгогдож багийн Засаг даргаар Уламбаярын Хашчулууныг сонгож нэр дэвшүүллээ .

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 02-Р ХУРАЛДААН ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-12-13
ИТХ-ын 02 хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 82,7 хувийн ирцтэйгээр хуралдаж, Хурлын хороодын дарга нар хороодын хурлын дүгнэлтээ танилцуулан хэлэлцэх асуудлууд дарааллын дагуу хэлэлцэгдэж байна. Хурлаар хэлэлцэх асуудлууд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай 2. 2024 онд сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайлан. 3. Сумын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай. 4. ”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагааны тайлан. 5. ”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийн ажлын тайлан. 6.”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай. 7. ”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай. 8.“Хоршоог хөгжүүлэх сан”-ийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай 9.”Хоршоог хөгжүүлэх сан”-аас олгох зээлийн салбар, чиглэлийг шинэчлэн батлах тухай. 10. Хөрөнгө данснаас хасах тухай. 11. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай. 12. Даланзадгад сумын газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай. 13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай. 14. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ӨНӨӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-10-25
ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаарын сарын 25-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Даланзадгад сумын 4-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Доржпаламын Нацагдорж даргалан явууллаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх, сонгох тухай 3. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, сонгох тухай 5. Хурлын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай .

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн 6-р сарын 7-ныг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

2024-06-07
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн 6-р сарын 7-ныг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

"ХӨДӨЛГӨӨНТ БАГ" арга хэмжээ

2024-04-25
"ХӨДӨЛГӨӨНТ БАГ" арга хэмжээ

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД 04 САРЫН 24-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-04-24
ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД 04 САРЫН 24-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.
khural.mn

ТӨВИЙН СУМДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-04-21
ТӨВИЙН СУМДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
khural.mn

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 04 САРЫН 15-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-04-15
ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 04 САРЫН 15-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5384
3946 / 73%
900 / 17%
261 / 5%
277 / 5%