Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

2026-01-30

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9Хуралдаан 2026 оны 2-р сарын 02ы өдөр хуралдахаар товлогдсон. Ээлжит 9Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Ардчилсан намын бүлэг урьдчилан хэлэлцлээ.

Үүнд:

-Даланзадгад сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт

-Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны Өсөлттэй Даланзадгад хот хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт

-Хоршоо хөгжүүлэх сан-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, орон тооны бус зөвлөлийн ажлын тайлан, төсөл сонгон шалгаруулах тов, олгох зээлийн салбар, чиглэлийг шинэчлэх

-Малын тоо толгойн албан татварыг шинэчлэх

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулах

-Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байгаа булаг, шандны эхийг сумын тусгай хамгаалалтад авах

-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%