2023-03-09
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болов.
Хурлаар: -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр 2023 онд улсын хэмжээнд зохион байгуулагдах “АНЗААР” арга хэмжээ,
-ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2023,03,01-ний өдрийн 10/551 албан бичиг,
-Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн чиглэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг танилцуулах,
- Цагаан сарын баяртай холбогдуулан салбар зөвлөлөөс зөвлөмж-анхааруулга гаргаж нийтэд хүргэсэн ажлын талаар,
-Салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах /төсвийн хамт/ зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.