Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗЗөвлөл


нийт 141

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.

2023-04-25
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх; • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх; · Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх; “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

"Байгалиа хамгаалья" аян

2023-04-25
Булган сумын ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" аяны хүрээнд Ангийн зөвшөөрөл авах, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг"-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан зурагт хуудсыг хүргэж байна.

ГХУСАЗСЗ-ийн 2023 оны 1 дүгээр улирлын хурал болов.

2023-03-09
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болов. Хурлаар: -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр 2023 онд улсын хэмжээнд зохион байгуулагдах “АНЗААР” арга хэмжээ, -ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2023,03,01-ний өдрийн 10/551 албан бичиг, -Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн чиглэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг танилцуулах, - Цагаан сарын баяртай холбогдуулан салбар зөвлөлөөс зөвлөмж-анхааруулга гаргаж нийтэд хүргэсэн ажлын талаар, -Салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах /төсвийн хамт/ зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвлөмж хүргүүлэв.

2023-02-14
Монгол түмний уламжлалт "Цагаан сар"-ын баярыг тохиолдуулан гэмт хэрэг, зөрчил, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг нийтэд хүргэн ажиллав.

Зөвлөмж

2023-02-14

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%